МАХН-аас өнөөдөр “Шинэ төрийг урлан бүтээх шинэчлэгдсэн МАХН” нэрийн дор хэлэлцүүлэг зохион байгуулсан нь амжилттай болж өндөрлөлөө. Тус хэлэлцүүлэгт МАХН-ын дарга Н.Энхбаяр илтгэл тавьж, улмаар хот, хөдөөгөөс хүрэлцэн ирсэн аравт, зуут, мянгатын дарга нар санал бодлоо хуваалцсан юм. Энэ үеэр хөндөгдсөн хамгийн чухал асуудал нь МАХН-ыг Монголын тэргүүлэх улс төрийн хүчин болгож, 2012 оны УИХ болон орон нутгийн сонгуульд ялуулах нь чухал гэдгийг гишүүд онцолж байлаа. Тиймээс хэлэлцүүлэг энэ хүрээнд болж, ирэх сонгуульд ялалт байгуулж, парламентад олонхийн төлөөллийг бүрдүүлэхийн төлөө бүхий л чадлаараа шат, шатандаа ажиллах болно” гэдгээ тэд мэдэгдлээ.
Г.Дарь