Монгол Улсад мэргэжлийн театрын урлаг үүсч, хөгжсөний 80 жилийн ойг тохиолдуулан Дуурь, бүжгийн эрдмийн театр, Соёл урлагийн их сургууль, Удирдлагын аккадеми, Соёл урлаг судлалын хүрээлэн, Дорнод Сибирийн соёл урлагийн академи хамтран “Соёлын орон зай ба мэргэжлийн театрын урлагийн хөгжил” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулах гэж байна. Ирэх сарын 12-нд Улаанбаатар хотноо болох уг хурлаар мэргэжлийн театрын урлагийн хөгжлийн хандлага, Монгол улсын болон олон улсын театрын урлагийн бодлого, туршлагыг хэлэлцэж, тулгамдсан асуудлуудыг тодорхойлох юм байна. Энэхүү эрдэм шинжилгээний хурлын хүрээнд мэргэжлийн театрын урлагийн хөгжлийн асуудал, Монгол болон Дорнод Сибирийн соёлын орон зай гэсэн хоёр салбар хуралдааныг хийн эрдэмтэд, судлаачид, их, дээд сургуулиудаас хийсэн судалгааны дүнг хэлэлцэхээр болжээ.