Азийн түншлэлийн форум эхэллээ

Хуучирсан мэдээ: 2011.09.14-нд нийтлэгдсэн

Азийн түншлэлийн форум эхэллээ

Хүүхдийг эхийн сүүгээр хооллох Азийн түншлэлийн VIII форум өнөөдөр нийслэлд эхэллээ.  Энэ удаагийн форум нь “Нялхсын хүнсний аюулгүй байдал ба уур амьсгалын өөрчлөлт” сэдвийн дор явагдаж байна. Түншлэлийн форумд Ази тивийн 15 орноос 32 төлөөлөгч оролцож байгаа бөгөөд эдгээр орнууд хоёр хоногийн турш өөрсдийн оронд хүүхдийн эрүүл мэнд эхийн сүүгээр хооллох нь ямар ач холбогдолтой талаар судалгаа, санал солилцох юм байна. Уг форумд Монгол улсын Эрүүл мэндийн яам, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндсэний төв, Монголын хүүхдийн анагаахын нийгэмлэг, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага хамтран зохион байгуулж байгаа юм.

Ш.Чимэг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж