“Оюуны Ундраа” группээс хүлцэл өчив

Хуучирсан мэдээ: 2011.09.14-нд нийтлэгдсэн

“Оюуны Ундраа” группээс хүлцэл өчив

“Оюуны Ундраа” группээс хүлцэл өчиж, уучлал хүсэх тухай

“Зууны мэдээ” сонины 2011 оны 4-р сарын 13-ны өдрийн №90 дугаарт нийтлэгдсэн “Өр барагдуулагч М.Батжаргал нь тэрбумын өртэй “Оюуны Ундраа”-гийн С.Амарсайханы хөлсний ажилчин болжээ” гарчигтай нийтлэлд дурьдсан мэдээлэл нотолгоогүй ташаа нийтлэгдсэний улмаас “Оюуны Ундраа Групп” болон түүний удирдлагуудын нэр хүнд ор үндэслэлгүйгээр гүтгэгдэн гутаагдсан явдалд “Зууны Мэдээ” сонины Редакци нотлох баримтад тулгуурлан доорхи залруулга тайлбаруудыг хийж байна.

Залруулга 1. 1. “Оюуны Ундраа” Компани нь 1993 онд ОХУ-д үйлдвэрлэгдсэн МИ-8Т нисдэг тэргийг 1994 онд худалдах, худалдан авах гэрээгээр Монгол улсын хилээр  оруулж ирсэн ба уг нисдэг тэргийг Монгол Улсын Засгийн Газрын шийдвэрээр Батлан Хамгаалах Яам худалдан авч МN 6057 улсын бүртгэлийн дугаартай 25 жил ашиглах 1500 цагийн моторесурстэй үүрэг гүйцэтгэж эхэлсэн. “Оюуны Ундраа” ХХК-ийн Батлан Хамгаалах Яаманд худалдсан нисдэг тэрэг нь Монгол Улсын хилийг зөрчин орж ирээгүй, 12 мото цагийн нислэг үйлдсэн МИ-8Т маркийн СССР 2705 дугаартай болохыг нь Улсын Ерөнхий Прокурорын Газрын 1996-01-16-ны өдрийн 2/62 тоотоор нотлосон байна.

Залруулга 1.2. ОБЕГ-ын захиалгаар Сэлэнгэ аймгийн Мандал суманд ой хээрийн түймэр унтраахаар тусгай үүргийн нислэг үйлдэж яваад осолдсон нисдэг тэрэг нь 1989 онд үйлдвэрлэгдсэн ХЦ-8220 улсын бүртгэлийн дугаартай. Уг нисдэг тэргийг Монгол Улсын Хил Хамгаалах Ерөнхий Газар 2004-01-11-ний өдөр  ОХУ-ын Новосибирскийн агаарын хөлгийн засварын заводын харъяа “НАРЗ-Алтай-Авиа” компаниас худалдан авч Монгол улсад орж ирж Хилийн цэргийн мэдэлд ашиглагдаж байсан байна. Гэтэл Залруулга 1.1-д дурьдсан нисдэг тэрэгтэй холбон ташаа мэдээлэгдсэнийг үүгээр залруулж байна.

Залруулга 2. Онцгой Байдлын Ерөнхий Газрын хуучин удирдлага болон хууль, хүчний байгууллагын нэр бүхий албан тушаалтнууд үгсэн хуйвалдаж ТЕГ-ын албан бланк, тамга тэмдгийг ашиглан хуурамч бичиг баримт үйлдэж УИХ-ын гишүүн, Онцгой байдлын асуудал эрхэлсэн сайдаар ажиллаж байсан С.Отгонбаярыг зохиомол гэмт хэрэгт гүтгэн шийтгүүлж хохироосныг болон С.Отгонбаярыг Онцгой Байдлын Асуудал Эрхэлсэн Сайдаар ажиллаж байхдаа гэмт үйлдэлд холбогдолгүй байсныг Улсын Дээд Шүүх 2009 онд тогтоосон. Дараа нь Нийслэлийн прокурор хэргийг хянаад ЭБШ хуулийн 24-р зүйлийн 24.1.1-д заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож 2011 оны 02 сарын 11-ны өдрийн 03 тоот прокурорын тогтоолоор УИХ-ын гишүүн, ОБАЭ САйдаар ажиллаж байсан С.Отгонбаярыг цагаатгасан бөгөөд ТЕГ-ын дарга Р.Болд үндэслэлгүй мэдээлэл, хуурамч бичиг баримт үйлдэн, байгууллагын тамга, бланк ашиглан С.Отгонбаярыг гүтгэн хилсээр шийтгүүлсэн ажилтнуудынхаа ёс зүйгүй үйлдэл гаргасны төлөө тэдэнд арга хэмжээ авч, албан ёсоор уучлалт гуйсан ба түүний гэм буруугүй байсныг ташаарч, буруутай байсан мэтээр мэдээлэгдсэнийг үүгээр залруулж байна.

Залруулга 3. “Оюуны ундраа” ХХК нь “Глоб  Кредит” компанитай “Худалдах, худалдан авах тухай” гэрээ байгуулан Худалдааны төвийн барилгаа худалдсан боловч “Глоб Интернэшнль” ХХК нь гэрээний дагуу төлбөрөө төлөлгүй дампуурсны улмаас Сүхбаатар дүүргийн шүүх хэргийг авч хэлэлцэн 2005-11-10-ны өдрийн 960 тоот шүүхийн шийдвэрээр уг худалдааны төвийн барилгыг “Оюуны Ундраа” ХХК-д буцааж шилжүүлсэн бөгөөд “Оюуны Ундраа” ХХК нь урьдчилгаанд авсан төлбөрөөрөө дампуурсан “Глоб кредит” ХЗХ-ны нэр бүхий хохирогчдын төлбөрийг төлж барагдуулсан байна.

Залруулга 4. “Анод” банкинд тэрбум гаруй төгрөгийн өртэй байсан “Интеройл трейдинг” ХХКомпанийн уул уурхайн лицензийг банкны зээлийн өрийн хамт бизнесийн хэлцлийн дагуу “Оюуны Ундраа” ХХ Компани 1 200 000 000 төгрөгөөр худалдан авч уг компанийн өмнөөс “Анод” банкинд тэрбум гаруй төгрөгийн өрийг нь  төлж банкны өр барагдуулах үйл ажиллагаа, хадгаламжаа буцаан авч чадахгүй байсан олон арван хадгаламж эзэмшигчдэд тус болсон нь албан баримтаар нотлогдож байна.

Иймд “Оюуны Ундраа” ХХ Компанийн ерөнхий захирал С.Амарсайхан, “Оюуны Ундраа” ХХК-ийн нийт хамт олон, УИХ-ын гишүүн, ОБАЭ Сайд асан С.Отгонбаяр,  иргэн М.Батжаргал нараас хүлцэл өчиж, албан ёсоор уучлал хүсч байна.

“Зууны мэдээ” сонины редакци

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж