Хэлмэгсдийн төгөл байгууллаа

Хуучирсан мэдээ: 2011.09.14-нд нийтлэгдсэн

Хэлмэгсдийн төгөл байгууллаа

Дархан-Уул аймгийн Цагаат­гах ажлыг удирдан зохион байгуулах салбар комиссоос эрхлэн улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн өдрийг тохиолдуулж тус аймагт аж төрж байгаа хэлмэгдэгсдийн гэр бүл, үр хүүхдийг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ. Мөн энэ үеэр “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн төгөл”ийн нээлт болж, уг төгөлд тэдний үр хүүхдүүд мод тарив. Уг ёслолд аймгийн ИТХТ–ийн дарга Л.Гүнчин, нарийн бичгийн дарга Тунгалаг–Эрдэнэ, НААҮГ -ын дарга Баяраа, Хараагийн дарь эх ламын Гэцогдаржаалин хийдийн да лам Базаррагчаа, тус хотод үйл ажиллагаа явуулдаг Христийн сүмүүдийн төлөөлөл болон хэлмэгдэгсдийн ар гэрийнхэн оролцсон байна. Тус аймагт хэлмэгдэгсдийн үр хүүхэд, ач зээ нар болох 290 хүнд 282 сая төгрөгийн нөхөх олговор олгож хуулинд заасны дагуу гэр сууцаа хураалгуулсан хэлмэгдэгсдийн эхнэр, нөхөр болох өөрийн гэсэн орон гэргүй зургаан хүнд гэр орон сууц олгуулжээ.

Тус аймгийнхан жил бүрийн есдүгээр сарын 10–ны өдөр буюу хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрөөр тэдний ар гэр, үр хүүхдүүд, ач зээ нарыг хүлээн авч хүндэтгэл үзүүлэх ажлыг зохион байгуулж ирсэн бөгөөд сүүлийн дөрвөн жил энэ өдрөөр шашны байгууллагууд, Христийн сүмүүдээс тодорхой тусламж дэмжлэг үзүүлдэг уламжлалтай болсон байна. Дархан-Уул аймгийн удирдлагууд хэлмэгдэгсдийн ар гэрийнхнийг хүссэн үед нь хүлээн авч санал хүсэлтийг авч ажилладаг бөгөөд цаашид хийж бүтээсэн хөдөлмөр бүтээлийг нь мөнхжүүлж санаж сэдэж, хүсэн тэмүүлж явсан гэгээн хүслийг нь хэвлэл мэдээллээр сурталчилж дурсгалыг нь мөнхжүүлэх ажлыг үргэлжлүүлэн зохион байгуулах юм байна.

А.Зул
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж