Эту Оросын лигт анхны гоолоо хийлээ

Хуучирсан мэдээ: 2011.09.14-нд нийтлэгдсэн

Эту Оросын лигт анхны гоолоо хийлээ

Италийн “Интер Милан” клубыг орхиж, Оросын “Анжи” багт элссэн Самуэль Эту талбай дээрх анхны тоглолтдоо гоол оруулжээ. Баг нь түүний гоолын ачаар “Волга” багийг 2:1 харьцаатай хожсон байна.

“Динамо” цэнгэлдэхэд 10 мянган хөгжөөн дэмжигчид Самуэль Этугийн тоглолтыг үзэхээр цугларчээ. “Анжи Махачкала” багт ирснээсээ хойш хоёр дахь тоглолтдоо л оролцож байгаа Этугийн хувьд талбай дээрээ хөгжөөн дэмжигчдийнхээ өмнө хийж байгаа анхны тоглолт нь энэ байсан. Улмаар тэрбээр тоглолтын эхний хагаст гоол оруулсанаар баг нь 2:1 харьцаатай “Волга Новгород” багийг хожжээ. Камерун довтлогчийн төлөө Оросын Премьер лигийн баг 30 сая еврог “Интер Милан” багт төлсөн бөгөөд түүнд гурван жилийн 20 сая еврогийн цалин өгөх гэрээг хийсэн юм. Оросын лигийн хамгийн өндөр цалинтай тоглогч ийнхүү хоёр дахь гоолоо шинэ багтаа оруулсан байна.

Эту Африкийн шилдэг хөлбөмбөгчөөр шалгарч байсан. Аваргуудын лигт “Интер” болон “Барселона” багуудын хамтаар түрүүлсэн. Ингэснээр хоёр өөр багаас Аваргуудын лигийн цомыг өргөсөн цөөхөн тоглогчдын нэг болж байгаа. Гэхдээ бүр ид үедээ голлох үүргийг гүйцэтгэн дээрх амжилтыг гаргаж байсан юм.

Score Studio
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж