Жаклин Кеннедийн ярилцлага нийтлэгдэв

Хуучирсан мэдээ: 2011.09.14-нд нийтлэгдсэн

Жаклин Кеннедийн ярилцлага нийтлэгдэв

АНУ-ын ерөнхийлөгч агсан Жонн Кеннедийн аллагын дараа түүний эхнэр Жаклины өгсөн ауди ярилцлага  анх удаа нийтлэгдлээ. Цагаан ордны түүхийн нэгээхэн хэсэг болох уг ярилцлагад тэргүүн хатагтай агсан иргэний эрхийн төлөө тэмцэгч Мартин Лютер Кингийг аймшигтай хүн гэж тодорхойлжээ. Тэрээр мөн Жонн Кеннедийн дэд ерөнхийлөгч агсан Линдон Жонсон болон тухайн үеийн дэлхийн улс орнуудын удирдагчдыг хурцаар шүүмжилжээ. Бүтэн найман цагийн уг бичлэгт тэргүүн хатагтай агсан нөхөр нь аллага болохыг мэдэж байсан бөгөөд тоглоом шоглоом болгоод өнгөрсөн гэж ярьсан гэнэ. Түүнээс гадна Жонн Кеннедийн дэд ерөнхийлөгч агсан Линдон Жонсон нөхрийг нь хоёрдагч хүн болгохыг хичээж байсан талаар тэргүүн хатагтай маш сонирхолтой зүйл өгүүлжээ. Тэрээр "Бурхан минь, хэрэв Линдон Жонсон  АНУ-ын ерөнхийлөгч байсан бол юу болох байсныг төсөөлж байна уу?” гэж уулга алдаж байжээ. Жаклин Кеннеди ярилцлага өгөхдөө өөрийг нь нас барсны дараа нийтлүүлнэ гэсэн ам өчгийг сурвалжлагчаас авсан гэнэ. Тэрээр 1994 онд нас барсан юм.

Н.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж