”Монгол мах” бондыг 53.7 сая төгрөгөөр арилжив

Хуучирсан мэдээ: 2011.09.14-нд нийтлэгдсэн

”Монгол мах” бондыг 53.7 сая төгрөгөөр арилжив

Монголын хөрөнгийн биржийн өнөөдрийн /IX.14/ арилжаагаар нийт 21 ХК-ийн 85.5 мянган ширхэг хувьцааг 51.8 сая төгрөгөөр арилжсан байна. Нийт 21 үнэт цаас арилжсанаас 10 үнэт цаасны ханш өсч, 5 үнэт цаасны ханш буурч, 6 үнэт цаасны ханш тогтмол байлаа. Зах зээлийн нийт үнэлгээ 2 их наяд 38.5 тэрбум төгрөг болсон бол Топ-20 индекс 19822.75 нэгж болсон нь өмнөх өдрөөс 29.75 нэгжээр буюу 0.15% буурчээ.

Индексийн сагсад багтах Ремикон /0.72%/, Адуунчулуун /0.28%/, Шарын гол /1.20%/, Монголиа девелопмент ресорсес /5.88%/  зэрэг компаниудын үнэт цаасны ханш буурсан нь индексийн бууралтад нөлөөлсөн байна. "Ремикон"ХК-ийн үнэт цаас 53,400 ширхэг арилжигдсан нь хамгийн идэвхтэй арилжигдсан үнэт цаас боллоо.
Компанийн бондын арилжаагаар "Жаст агро" компанийн нэг бүр нь 10,000 төгрөгийн нэрлэсэн үнэтэй нийт 5.4 мянган ширхэг "Монгол мах" бондыг 53.7 сая төгрөгөөр арилжлаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж