Хичээлийн шинэ жилийг тохиолдуулан Ховд аймагт хэрэгжиж буй “Оюунлаг-Ховд” хөтөлбөрийн хүрээнд 2011 оны оюунлаг багшаар зургаа, оюунлаг эмчээр гурван хүнийг тус тус шалгаруулан, тус бүр нэг сая төгрөг, аймгийн Засаг даргын өргөмжлөлөөр шагналаа. Оюунлаг багшийг дөрөв дэх жилдээ, оюунлаг эмчийг хоёр дахь жилдээ ийнхүү шагнаж байгаа юм. Мөн удахгүй жил бүр шалгаруулдаг шилдэг 100 хүүхдээ тодруулан шагнах юм.Ховд аймгийн “Оюунлаг багш”-аар Ховдын их сургуулийн Гадаад хэл соёлын сургуулийн зөвлөх багш Д.Батчулуун, Эрдэнэбүрэн сумын дунд сургуулийн Биологийн багш Ц.Баттогтох, “Цаст-Алтай сургуулийн түүхийн багш Х.Нямсүрэн, Жаргалант сумын тавдугаар цэцэрлэгийн багш Ц.Ганцэцэг, Жаргалант сумын хоёрдугаар цэцэрлэгийн багш З.Нямжав, Булган сумын нэгдүгээр сургуулийн физикийн багш Г.Цэцэгмаа нар тус тьус шалгарчээ. Харин “Оюунлиг эмч”-ээр Мөст сумын их эмч Д.Бямбахүү, БГХӨСГ-ийн шимэгч судлаач Д.Мөнхтөмөр, БОЭТ-ийн хавдрын их эмч Ц.Даржаа нар шалгарсан байна.
Г.ПҮРЭВГАНДИ , У.ЦЭРЭНТОГТОХ