Энэтхэгийн өмнөд хэсэгт зорчигч тээвэрийн галт тэрэг осолдсоны улмаас найман хүн нас барж, хэдэн арван хүн бэртсэн талаар тус улсын албаны эх сурвалжууд мэдээлж байна. Галт тэргээн зорчиж явсан 60 гаруй зорчигчид бүгд бэртсэн гэж төмөр замын газрын төлөөлөгч мэдээлжээ. Осол мягмар гаригт Тами Наду өртөөний зогсох шугамын ойролцоо гарсан гэнэ. Онцгой байдлын албаныхан гэмтэж бэртсэн зорчигчдыг осолдсон галт тэрэгнээс гаргасан ажээ. Ослын шалтгааныг хараахан тогтоогоогүй байгаа гэнэ.
Өдөрт хэдэн мянган зорчигч үйлчлүүлдэг Энэтхэгийн төмөр замын тээврийн аюулгүй ажиллагаа хангалтгүйгээс осол байнга гардаг тул хамгийн найдваргүй аюултай тээврийн хэрэгсэл болоод байна. Албаны хүмүүсийн мэдээлж буйгаар Энэтхэгт 2009-2010 оны хооронд галт тэрэгний 100 орчим осол гарсан гэнэ.
Н.Энх