Жей-Ар Смит Хятадын лигийг сонголоо

Хуучирсан мэдээ: 2011.09.14-нд нийтлэгдсэн

Жей-Ар Смит Хятадын лигийг сонголоо

NBA-ын ажил хаялт зогсох эсэх нь эргэлзээтэй байгаа энэ үед лигийн шилдэг сэлгээний тоглогчдын нэг Жей-Ар Смит Хятадын багтай гэрээ байгууллаа. Тэрбээр чөлөөт агент байх, мөн бүтэн улирлын турш тоглох гээд бүх болзлыг хангасан учраас ийнхүү нэг жилийн гэрээ байгуулсан байна. “Денвер Наггетс” багаас чөлөөт агент болсон хамгаалагч Жей-Ар Смит Хятадын “Жежианг Ванма” багтай нэг гэрээ байгуулсан болохыг эх сурвалж Yahoo! Sports-т мэдээлжээ. Ингэснээр “Наггетс”-ийн чөлөөт агентууд болох Уилсон Чандлер, Жей-Ар Смит нар Хятадын лигийн хамгийн өндөр цалинтай тоглогчид болж байна. Тэд Хятадын лигийн улирал дууссаны дараа NBA-дээ эргэн ирэх боломжтой. Тус улсын сагсан бөмбөгийн холбооны шинээр баталсан дүрэм ёсоор NBA-ээс ирэх тоглогч нь чөлөөт агент байх бөгөөд бүтэн улирал дуустал тоглох ёстой. Тэгэхээр Жей-Ар Смит гуравдугаар сарыг дуустал Хятадад тоглох болж байгаа юм. Одоо 26 настай Смит NBA-д өнгөрүүлсэн долоон жилдээ 12,5 оноог дунджилж байсан лигийн шилдэг зургаа дахь тоглогчдын нэг. “Жежианг Ванма” багтай гэрээг байгуулахаасаа өмнө “Шанси” клубтэй холбоо тогтоосон ч хүссэн цалинг нь өгч чадаагүй бололтой. “Нью-Орлеан Хорнетс”, “Денвер Наггетс” багт хүчин зүтгэхдээ, багаа бүсийнхаа хагас шигшээд хүртэл үлдэхэд сэлгээнээс голлох үүргийг гүйцэтгэж байсан Смит Хятадын лигт өөрийн хүссэнээрээ тоглох нь ойлгомжтой.

Score Studio
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж