Нэг сая робот ажилтан болно

Хуучирсан мэдээ: 2011.09.14-нд нийтлэгдсэн

Нэг сая робот ажилтан болно

Apple, Sony, Nokia гэх мэт компаниудын бүтээгдэхүүний зарим бүрдэл хэсгүүдийг угсран нийлүүлдэг Тайванийн Foxconn технологийн компанийн зүгээс гурван жилийн дотор маш олон мянган ажилчдын ажлын байрыг нэг сая робот эзэлнэ гэж мэдэгджээ.

Хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ гарч буй олон зардлыг хэмнэх үүднээс дэлхийн олон том технологийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч компаниуд роботод анхаарч ирсэн бөгөөд Foxconn компани өөрөө аль хэдийн 10000 гаруй роботтой болоод амжсан аж.
Тэд ойрын хэдхэн жилийн дотор энэ тоогоо 100 дахин нэмэгдүүлэх төлөвлөгөөтэй байгаа болохоор мэдээний эхэнд бичсэнчлэн 1 сая роботтой болох цаг тун ойрхон байгаа юм.

Харамсалтай нь сүүлийн хэдэн жилийн дотор компанийн ажилчдаас амиа хорлох явдал гарч байгаа ба өнгөрсөн тавдугаар сард гэхэд л 11 ажилчин амиа хорлохыг оролдож, 9 нь нөгөө ертөнц рүү явсан байна.
Цэргийн хэв маягт захиргаатай, ажиллах нөхцөл үнэхээр хатуу гэсэн яриа гарч байсан.

Гэхдээ л ажилчдын амиа хорлолт тодорхой бус шалтгаантай хэвээр.

Ингээд үзвэл роботууд ямар нэгэн зовлон тоочоод байхгүй, маш олон цагаар тасралтгүй ажиллаж чадна, тэглээ гээд хүний эрхийн элдэв агентлаг байгууллагууд хажуунаас оролцоод хошуу дүрээд байхгүй зэргийг тооцоолж, тус компани энэ өөрчлөлтийг хийж эхлээ юу хэмээн http://blogs.baselinemag.com/ блогт бичжээ.

Эх сурвалж: www.kt.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж