Хятадын Хэнань мужийн Гонги хэмээх хотод нэгэн этгээд дөрвөн хүнийг сүхдэж алсан хэрэг гарчээ. Амиа алдсан дөрвөн хүнийн нэг нь жаахан охин байсан гэнэ. Гэмт хэрэгтэн 30 настай фермер эр хий өвчтэй байсан байж болзошгүй гэж албаны хүмүүс мэдээлж байна. Дээрх шиг хэргүүд сүүлийн үед дунд сургуулиуд их төвлөрсөн дүүрэгт гарах болсон гэнэ. Өнгөрсөн сард Шанхайд цагаач ажилчдын хүүхдүүдийн өдөр өнжүүлэх төвд хутга барьсан этгээд дайран орж, найман хүүхдийг ноцтой бэртээсэн хэрэг гарч байжээ. 2010 оны гуравдугаар сард дунд сургуулийн хүүхдүүдийг хутгалж алсан хэрэг гарч байсан бөгөөд хэрэгтнийг сарын дараа баривчилж цаазаар авах ял оноосон юм. Энэ явдлаас хоёр сарын дараа Ханчонг хотын цэцэрлэгийн долоон хүүхдийн амийг хоёр этгээд бүрэлгэж, дараа нь өөрсдийгөө хөнөөсөн хэрэг гарсан байна. Дээрх шиг гэмт хэргүүд удаа дараа гарах болсноос дунд сургууль, цэцэрлэгт өндөржүүлсэн хамгаалалт гаргах болсон байна.
Н.Энх