"Сорилгын хураамж"-д Төрийн алба болон түүнд холбогдох хууль тогтоомжийг өөрчлөлтүүдийн хамт тусгасан 3000 гаруй сорил багтжээ. Ирэх аравдугаар сараас эхлэх Төрийн албаны шалгалтыг энэ "Сорилгын хураамж"-аар авах гэнэ. "Сорилгын хураамж"-ийг энэ сарын 20-ноос Хууль зүйн Үндэсний хүрээлэнгийн Номын дэлгүүрээр худалдаалах ажээ.
Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт нь Төрийн жинхэнэ албанд анх орох иргэдийг сонгон шалгаруулах зорилготой. Энэ шалгалтад орохыг хүссэн иргэдэд тусламж болгон мэргэшлийн шалгалтын Төв комиссоос дээрх гарын авлагыг бэлтгэдэг байна. Удахгүй худалдаанд гарах гэж буй “Сорилгын хураамж” нь шалгалтад бэлтгэгчдэд зориулсан дөрөв дэх гарын авлага ажээ.