Үндэсний шинэ намын гуравдугаар их хурал Чингис хаан зочид буудлын хурлын танхимд зохион байгуулагдсан бол “Шинэ төрийг урлан бүтээх шинэчлэгдсэн МАХН” сэдэвт МАХН-ын хэлэлцүүлэг МҮЭСТО-нд мөн болсон байна. Үндэсний шинэ намын их хурал хуралдаж байгаатай холбоотойгоор МАХН-ын дарга Н.Энхбаяр уг чуулганд хүрэлцэн очиж талархлын илтгэл тавьсан байна. Тэрээр илтгэлдээ “шударга ёсны төлөө, ажиллах улс төрийн ямар ч хүчинтэй нэгдэж ажиллахад бэлэн байгааг илэрхийлэн, гуравдагч хүчний эвсэл байгуулан ирэх сонгуульд амжилттай оролцох боломжтой” талаар саналаа хэлсэн байна. Ийнхүү хоёр талд хуралдсан хуралдаан хэлэлцүүлгээр хоёр намыг эвсэл байгуулах нь зүйтэй гэх саналууд гарсан бөгөөд энэ талаар маргааш Чингис хаан цогцолборт ҮШН, МАХН-ын нөхөрсөг уулзалтаар хэлэлцэхээр болсон аж.
Б.МАНД