Норвегийн хэт барууны намыг дэмжигчид буурчээ

Хуучирсан мэдээ: 2011.09.14-нд нийтлэгдсэн

Норвегийн хэт барууны намыг дэмжигчид буурчээ

Норвегийн хэт барууны үзэл баримтлалт Цагаачдын эсрэг хөдөлгөөн нам орон нутгийн сонгуульд дэмжигчдийнхээ гуравны нэг хувийг алдсан гэнэ. Тус намын гишүүн хэт барууны үзэлт Андерс Брейвик сар гаруйн өмнө бөмбөг дэлбэлж, 77 хүнийг бөөнөөр нь буудан хороосон хэрэг гарсан нь сонгуулийн үр дүнд нөлөөлсөн гэж ажиглагчид үзэж байгаа юм. Харин сөрөг хүчний Консерватив нам хамгийн олон буюу 28 хувийн санал авсан байна. Эрх баригч Хөдөлмөрийн нам 32 хувийн санал авсан ажээ. Хэт барууны үзэлт Андерс Брейвик  өнгөрсөн долдугаар сард Осло хот дахь Засгийн газрын байранд бөмбөг дэлбэлж, эрх баригч  Хөдөлмөрийн намыг дэмжигч залуусын байрлаж байсан Утойяа арал дээрх камп руу гал нээж 77 хүний амийг хөнөөж, 151 хүнийг шархдуулсан юм. Цагаачдын эсрэг хөдөлгөөн намын дарга Сив Женсен намын дэмжигчдийн тоо буурсанд Брейвикийн террорист үйлдлийг буруутгажээ. Эрх баригч Хөдөлмөрийн намын нэр хүнд сонгуулийн өмнө буурсан ч саналын хэмжээ хоёр хувиар нэмэгдсэнийг мөн л дээрх явдалтай холбон тайлбарлаж байгаа юм. Ажиглагчдын үзэж буйгаар дээрх явдлаас хамгийн их хожсон нь Консерватив нам бөгөөд 2013 оны парламентын сонгуульд тус нам одоогийн эрх баригч намын байр суурийг эзэлнэ гэж таамаглаж байгаа ажээ. 

Н.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж