“УИХ-д нэр дэвшихийн тулд албан тушаалаасаа татгалзсан”

Хуучирсан мэдээ: 2011.09.14-нд нийтлэгдсэн

“УИХ-д нэр дэвшихийн тулд албан тушаалаасаа татгалзсан”

Үндэсний шинэ намын Их
хурал яг одоо Чингис хаан зочид буудлын хурлын танхимд болж байна. Энэ
үеэр тус намын ерөнхий нарийн бичгийн дарга Г.Уянгаас албан тушаалаа өгөх хүсэлт гаргасан шалтгааныг нь
тодрууллаа.

Тэрээр энэ талаар
“Албан тушаалаасаа татгалзах х
үсэлтээ өгсөн нь үнэн. Үүнд маш энгийн шалтгаан бий.
Манай намын д
үрмээр Ерөнхий нарийн бичгийн даргын албан тушаал хашиж буй хүн УИХ-ын сонгуульд өрсөлдөх боломжгүй байдаг. Ерөнхий нарийн бичгийн дарга нь
сонгуулийн
үед намын дотоодын ажил ихтэй байдаг. Би сонгуульд нэр дэвшинэ гэж бодож
байгаа тул ийм шийдвэр гаргаж байна
. Гэвч намаас албан ёсоор чөлөөлөх шийдвэр албан ёсоор гараагүй байгаа тул би одоо ч энэ албаа хашиж байгаа” гэв.

Б.Мандах

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж