Үндэсний шинэ нам “Чингис” зочид буудалд өнөөдөр их хурлаа хуралдуулж байна. “Чингис” зочид буудлын хурлын танхимд болж буй энэ удаагийн хуралд 230 гаруй төлөөлөгч оролцож байгаа аж. ҮШН-ын дарга Ц.Цолмон хурлын эхэнд намынхаа тайланг тавьж, хэлэлцүүлсэн бол дараа нь намын нарийн бичгийн дарга Ц.Батцэрэг, ҮШН-ыг үүсгэн байгуулагч М.Энхсайхан нар илтгэл тавьсан байна. ҮШН-ын нарийн бичгийн дарга Ц.Батцэрэг “Төрийн бодлого” сэдвээр, М.Энхсайхан “Монгол үндэстэн, Монгол төр, Монгол бодлого” сэдвийг сонгожээ. Өнөөдрийн хурлаар яригдах гол асуудлын нэг нь ҮШН нэрээ өөрчилж, “Үндэсний шинэ ардчилсан нам” нэртэй болох тухай аж. Одоогоор хараахан энэ тухай хэлэлцэж эхлээгүй байна.
Б.Энх