
Хадгаламжийн сертификатыг авснаар танд ямар ашигтай вэ?
- Тухайн иргэн болон байгууллага нь их хэмжээний бэлэн мөнгөө Хадгаламжийн сертификат болгон хөрвүүлж богино хугацаанд найдвартай өсгөх
- Сертификат нь зах зээлд чөлөөтэй хөрвөх, төлбөрийн хэрэгсэл болгож ашиглах, шилжүүлэх, бэлэглэх, худалдах, өвлүүлэх, барьцаалж зээлжих боломжтой.
Хугацаатай хадгаламж, Хадгаламжийн сертификат хоёр ямар ялгаатай вэ?
- Хугацаатай хадгаламж нь бага мөнгөөр нээж болдог, гэрээт хугацаа нь 3 сар болон түүнээс дээш хугацааны туршид орлого хийж хуримтлал үүсгэх боломжтой.
- Хадгаламжийн сертификат нь 5 сая – 500 сая хүртэлх нэрлэсэн мөнгөн дүнгээр, гэрээт хугацааны туршид буюу нэг сар, 45 хоног, 3 сар, 6 сарын хугацаанд ямар нэг нэмэлт орлого хийх боломжгүйгээр богино хугацаанд, өндөр хүүтэйгээр мөнгөө өсгөх боломжийг олгодог бүтээгдэхүүн юм.
Дараах нэрлэсэн дүнтэй хадгаламжийн сертификатаас өөрийн хүссэн нөхцлөөр сонгох боломжтой:
Нэрлэсэн үнэ | Валют | Хугацаа /хоногоор/ | Хүү /хувиар/ |
5,20,50,100,500 сая | MNT | 30 45 90 180 | 9.60 10.50 11.40 12.60 |
Мөнгөн хөрөнгөө өсгөх сайн сонголт олгож байгаагаараа Хадгаламжийн сертификат нь хэрэглэгчдэд ашигтай юм. Дэлгэрэнгүй мэдээллийг 1881 дугаарын утсаар /энгийн утасны тарифаар/ болон Хадгаламж банкны www.savingsbank.mn сайтад хандан аваарай.