Нийслэлийн Онцгой байдлын газар дээр гамшгаас хамгаалах болон гал түймрийн улсын хяналтын бүх байцаагчдыг хамруулсан хоёр өдрийн бүсчилсэн сургалт өнөөдөр эхэллээ. Сургалт гамшгаас хамгаалах улсын хяналт, гал түймрийн улсын хяналт гэсэн хоёр чиглэлээр явагдах юм байна. Уг сургалтыг Онцгой байдлын ерөнхий газрын харьяа салбар, нэгжийн гамшгаас хамгаалах болон гал түймрийн улсын хяналтын байцаагчдын мэргэжлийн ур чадварыг сайжруулах, тэдний хяналтын арга барилыг сайжруулах үндсэн зорилгоор 21 аймагт бүсчилсэн хэлбэрээр зохиожээ. Тодруулбал зургадугаар сард Орхон аймагт төвийн бүсийн аймгуудыг, долдугаар сард Хэнтий аймагт зүүн бүсийн аймгуудыг, наймдугаар сард Баянхонгор аймагт баруун бүсийн аймгуудын Онцгой байдлын газар, хэлтсүүдийн байцаагчдыг тус тус хамруулсан бол өнөөдрөөс Нийслэлийн Онцгой байдлын газрын байцаагчдыг сургалтандаа хамруулж байгаа нь энэ юм.
Нийслэлд 470 мянган га талбай нутаг дэвсгэртэй, 1,2 сая хүн амтай нийслэлийн есөн дүүрэгт гал түймрийн болон гамшгаас хамгаалах 50 орчим улсын хяналтын байцаагчид ажилладаг аж.