Бразилийн Сан-Паулу хотод өчигдөр “Miss Universe 2011” тэмцээн болж, Анголын гоо бүсгүй Лейла Лопес түрүүлж, цагаан, шар алтаар урласан титмийн эзэн боллоо.
Тэмцээнд оролцсон 88 сайхан бүсгүйгээс тэргүүн байранд шалгарсан Лейлад өнгөрсөн жилийн гоо бүсгүй Мексикийн Хилленна Наваррете алдрын титмийг өмсгөж өгчээ. Энэ жилийн мисс Анголын гоо бүсгүй Лейла Лопес титмийн зэрэгцээ миссийн АНУ-ын Нью-Йорк хот дахь байр, 1.5 сая ам.доллар, 120 мянган ам.долларын үнэтэй гоёл чимэглэлийн зүйлсийн эзэн болсон аж. Дэд байрт Украйны Олеса Стефанко орсон бол удаах байруудад Бразил, Филиппин, Хятадын мисүүд жагслаа.
Дашрамд сонирхуулахад, дэлхийн сайхан бүсгүй шалгаруулах 60 дахь тэмцээний шууд нэвтрүүлгийг телевизээр тэрбум хүн үзэж сонирхсон байна.

А.Зул