
Ардчилсан намын дарга, Тэргүүн Шадар сайд Н.Алтанхуяг өмнөд хөршид хийсэн айлчлалынхаа хүрээнд Шинжан Уйгарын Өөртөө Засах Орны Урумчи, И Нин, Гуандун мужийн Шэньжэнь хотод тус тус айлчилсан юм. Мөн Хятадын Коммунист Намын Гадаад харилцааны хэлтсийн дарга Ван Жаруйтай уулзаж, хоёр орны болон хоёр намын харилцаа одоогийн байдал цаашдын хөгжлийн талаар ярилцсан юм. Түүнчлэн ноён Ван Жаруй Ардчилсан намын залуу боловсон хүчнийг Хятадад сургахад дэмжлэг үзүүлж, хамтран ажиллах боломж байгаагаа илэрхийлсэн билээ.
Г.Дарь