“Нарны хөг” нээлтээ хийнэ

Хуучирсан мэдээ: 2010.04.22-нд нийтлэгдсэн

“Нарны хөг” нээлтээ хийнэ

Маргааш Монголын Урчуудын эвлэлийн Хорооны үзэсгэлэнгийн танхимд МУЭ-ийн гишүүн, залуу зураач Т.Чингисийн “Нарны хөг” бие даасан уран бүтээлийн үзэсгэлэн нээлтээ хийх гэж байна. Залуу зураач Т.Чингис нь 1985 онд Улаанбаатар хотод төрсөн, 2008 онд Дүрслэх Урлагийн Дээд Сургуулийг чимэглэл уран зургийн мэргэжлжжр зураач Ц.Нарангэрэлийн урланд суралцаж төгссөн.
2004 оноос уран бүтээлийн гараагаа эхэлж МУЭ-ийн хорооноос зохион байгуулагддаг үзэсгэлэнгүүдэд тогтмол оролцож эхэлснээс гадна оюутан байх үеээсээ эхлэн өөрийн бие даасан болон хамтарсан үзэсгэлэнгүүдээ Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей, Занаду Арт галерейд гаргаж байсан. “Нарны хөг” энэхүү үзэсгэлэн нь залуу зуруучын бие даасан гурав дахь үзэсгэлэн болж байгаа юм. Үзэсгэлэнд сүүлийн нэг жилийн хугацаанд хийсэн 50 гаруй бүтээл тавигдаж байгаагаас нилээд хэсгийг “Элбэг” арт галерейн бүтээл эзэлж байна. Хөрөг, байгал, натюрморт, хот, түүхэн сэдэвтэй, уран зургийн олон төрөл зүйлд хүч сорьсон, бүтээлч эрэл хайгуул хийсэн ажлууд дэлгэгдэж буй нь энэ үзэсгэлэнгийн онцлог болж байна. Үзэсгэлэн энэ сарын 29-нийг дуустал
үргэлжлэх юм байна.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж