Худалдааны гудамжтай болно

Хуучирсан мэдээ: 2011.09.14-нд нийтлэгдсэн

Худалдааны гудамжтай болно

Архангай аймгийн ИТХ-ын тогтоолоор Эрдэнэбулган сумын хуучин захын гудамжийг худалдааны хэмээн нэрлэж, Цэцэрлэг хотоор дайран өнгөрөх зорчигч, аялагчдад бүхий л үйлчилгээг нэг дороос үзүүлэх Москвагийн Арбатын гудамж шиг байгууламж барихаар шийдвэрлэсэн юм. Инженерийн шугам сүлжээ, халаалтын тогооны барилга, явган хүний замын ажлын зураг төслийг “Дэлийн хотгор” ХХК боловсруулж, цэвэр усны шугамын ажил дуусах шатандаа байна. Энэ ажлын нийт төсөвт өртөг 214 сая 970 мянган төгрөг болж байгаа бөгөөд үүнийг орон нутгийн төсвөөс гаргаж байгаа аж. Худалдааны гудамжинд 162 метр үргэлжилсэн явган хүний зам, хоёр талаар нь 3х5 м-ийн хэмжээтэй жижиг 99 павилон эгнүүлэн барих гэнэ. Нэг павилоны зардал ойролцоогоор таваас зургаан сая төгрөг байх тооцоо гарчээ. Павилонуудыг барилга угсралтын компаниар гүйцэтгүүлж, түрээслэгчдийг зээлд хамруулах байдлаар зардлыг эргэн төлүүлэх журмыг гаргаад байгаа юм. Худалдааны гудамжинд олон үндэстний зоогийн газар, банк, гар утас, интернет кафе, монгол гар урлал, гэр ахуйн болон барилгын материал, авто сэлбэг, жимс, хүнсний ногоо, айраг цагаан идээ, соёлын барааны үйлчилгээний төвүүд ажиллах аж.

А.Зул
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж