“Алтан намар-Завхан 2011” спортын наадам энэ сарын 23-26-нд Завхан аймгийн төв Улиастай хотод болох бөгөөд УИХ-ын гишүүн Ш.Сайхансамбуу нь “Эх нутаг, Их бүтээн байгуулалт” гэсэн уриатай мөрийн хөтөлбөрийнхөө хүрээнд Завхан аймгийн болон Монгол орны баруун бүсийн аймгуудын гурилын хэрэгцээг хангах зорилгоор Завхан аймгийн Алдархаан сумын “Өгөөмөр” багийн шар талд тариалсан улаан буудайн ургацын баярыг тохиолдуулан, аймгийн иргэд, залуучуудын хүсэлтийн дагуу, мөн төрөөс биеийн тамир, спортын талаар баримтлах бодлого, Засгийн газрын 2009 оны 05 тоот тогтоолыг хэрэгжүүлж Завхан аймгийн 24 сум, Улиастай хотын нийт иргэд, залуучуудын дунд биеийн тамир спортыг хөгжүүлэх, авъяас чадварыг нээн илрүүлэх, нийтийн хүртээл болгох, харилцан туршлага солилцох, хамтач, нөхөрсөг уур амьсгалыг бүрдүүлэх, биеийн тамир спортын хөдөлгөөнд өргөнөөр хамруулах зорилгоор зохион байгуулагдах гэж байна. Спортын наадам сагс, волейбол, шатар гэсэн спортын гурван төрлөөр явагдах ба шагналын сан 12 сая орчим төгрөг байх юм.
Наадмын үйл ажиллагаа, тэмцээний ерөнхий зохион байгуулагч байгууллагаар “Нарантуул Трейд” ХХКомпани, спортын туслан гүйцэтгэгч байгууллагаар “Тотал спорт” ХХКомпани, урлаг, шоу тоглолтын гүйцэтгэгч байгууллагаар “Life music” продакшн тус тус хамтран ажиллах ажээ.