-Шүүх хурал Парист болох бөгөөд Монголын Засгийн газрыг төлөөлсөн холбогдох албаны хүмүүс энэ долоо хоногийн сүүлээр Францыг зорих аж-
Монгол, Оросын хамтарсан “Дорнод Уран” компани үүдээ нээж, өрхөө таттал өдий бололтой. Албаны эх сурвалжийн мэдээгээр бол ойрын гурван жилдээ “Дорнод Уран” компани мэндлэх эсэх нь эргэлзээтэй. Учир нь энэ сарын 18-нд “Хан ресурс”-ийн заргын талаар арбитрын шүүхийн анхны хурал болох юм байна. Хуралд, Монголын Засгийн газрыг төлөөлж, Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалан, “Мон-Атом” компанийн захирал Р.Бадамдамдин нар оролцох аж. Арбитрын шүүхийн нэг онцлог нь асуудлыг тэр дор нь шийдвэрлэчихдэггүй. Багагүй хуралдаж, цөөнгүй удаа хэлэлцсэний эцэст сая нэг шийдвэр нь гардаг. Тиймээс уг зарга хэзээ эцэслэх нь өнөөдөр тодорхойгүй гэсэн үг.
“Дорнод Уран” компанийг байгуулахаар 2009 онд анхны тохироогоо хийж, 2010 оны арванхоёрдугаар сард хоёр улсын Засгийн газар албан ёсоор гэрээ байгуулсан ч өнөөдрийг хүртэл үйл ажиллагаа явуулж чадахгүй байгаа ганц том асуудал нь “Хан ресурс”-ийн зарга. Дорнод, Мардай, Гурванбулагийн ордуудаас ураны нөөц ихтэй гэгддэг Дорнодын ордыг Цөмийн энергийн хуулиар гул барьж канадуудаас булааж авсан нь Монгол Улсыг олон улсын шүүхийн хаалга татах шалтгаан болсон. Дорнодын ордын баталгаажсан ураны нөөц нь 28 мянга 868 тонн. Уг ордын лиценз анхлан “Төв Азийн уран компани”-ийн мэдэлд байсан бөгөөд 58 хувийг нь “Хан ресурс”-ийн охин компани болох “Хан Вермуда” эзэмшдэг байжээ. Үлдсэн 42 хувиас “Мон-Атом” компани 21 хувийг, Оросын “Атомред-метзолото” компани мөн 21 хувийг нь эзэмшдэг байсан гэдэг. УИХ-аас баталсан 2007 оны Ашигт малтмалын хуулийн дагуу төрийн хөрөнгөөр эрэл хайгуул хийсэн орд газруудыг стратегийн жагсаалтад хамруулж, уг жагсаалтад Дорнод, Мардай, Гурванбулагийн ураны орд газруудыг багтааснаар Монголын Засгийн газар “Төв Азийн уран” компаниас эзэмших хувиа 51 хүртэл өсгөсөн юм. Тодруулбал, тус компанийн 51 хувийг эзэмшдэг канадуудаас 22 хувийг, 21 хувийг эзэмшдэг оросуудаас найман хувийг нь авч “Мон-Атом” компани Дорнодын ордын 51 хувийг эзэмших болсон. Гэвч 2009 онд баталсан Цөмийн энергийн хуулийн дагуу “Хан ресурс” компани нөхөн сэргээлтээ хийгээгүй гэх үндэслэлээр үйл ажиллагааг нь зогсоосон Улсын мэргэжлийн хяналтын ерөнхий газрын шалгалтын дагуу “Төв Азийн уран”-ы мэдэлд байсан 237А тоот Дорнодын ордын тусгай зөвшөөрлийг бүхэлд нь “Мон-Атом” компанид хариуцуулсан нь канадуудыг зарга үүсгэх үндэслэл болсон гэдэг.
“Хан ресурс” компани Монголын Засгийн газар, “Мон-Атом” компаниас 285 сая ам.долларыг одоогоор нэхэмжлээд байгаа бөгөөд Монголын Засгийн газарт зөвөлгөө өгөх хуулийн байгууллагаар “Хоган Ловеллс” олон улсын хуулийн байгууллагыг сонгосон. “Хоган Ловеллс” нь дэлхийн 11 оронд салбартай, 70 гаруй арбитрчтай, олон улсад нэр хүндтэй, чадварлаг байгууллага юм байна. Өмнө нь Румын, ОХУ, Тайланд, Аргентин зэрэг орны Засгийн газрыг төлөөлж Арбитрын шүүхэд оролцож байсан туршлагатай хэмээн монголчууд үзэж буй. Харин Монголын Засгийн газрыг төлөөлөх арбитрчаар нь Бельги улсын иргэн, хууль зүйн ухааны профессор, өмгөөлөгч Бернар Анотю ажиллаж байгаа гэнэ.
Өнгөрсөн тавдугаар сараас эхлэн тов нь тодорсон ч, тодорхойгүй шалтгаанаар хойшлогдсоор байсан “Хан ресурс”-ийн заргыг ийнхүү энэ сарын 18-19-нд арбитрын шүүх авч хэлэлцэх бөгөөд эцсийн хариу гартал наанадаж гурван жил, цаад тал нь таван жил болно гэсэн таамаглалтай байгаагаа албаны эх сурвалжууд нуухгүй байгаа юм. Шүүх хурал Парист болох бөгөөд Монголын Засгийн газрыг төлөөлсөн холбогдох албаны хүмүүс энэ долоо хоногийн сүүлээр Францыг зорих аж. Гэхдээ олон улсын шүүх хуралтай холбоотой элдэв мэдээлэл гадагшаа цацахгүй байхыг холбогдох албаны хүмүүст Засгийн газраас үүрэгдсэн гэнэ. Засгийн газар ийн үүрэгдсэн нь “Дорнод Уран”-тай холбоотой элдэв дуулиан, шуугиан арбитрын шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлчихвий гэсэн болгоомжлол. “Хан ресурс” компанийн хувьд хайгуулын лиценз буцаан эзэмших асуудлаар олон улсын шүүхэд хандаагүй, харин Монголын Засгийн газар “Мон-Атом” компанид тусгай зөвшөөрлийг хариуцуулах шийдвэр гаргасан нь үйл ажиллагаанд нь нөлөөлж хохирсон гэдэг үүднээс 200 сая ам.долларыг нэхэмжилээд буй. Гэвч уг асуудал хэрхэн шийдэгдэхээс “Дорнод Уран” компанийг байгуулах ажил хамаарна гэдгийг Цөмийн энергийн газар, “Мон-Атом” компани хүлээн зөвшөөрсөн. Тиймдээ ч бичиг баримтаа бүрдүүлж, хөрөнгө оруулалтаа хэрхэн шийдвэрлэхээ хүртэл шийдчихээд байгаа “Дорнод Уран” өнөөг хүртэл үйл ажиллагаагаа эхлүүлж чадахгүй байгаа юм. Тус компани энэ жилдээ л тус компани байгуулагдахгүй нь ойлгомжтой болжээ. Тэгэхээр Монголоос уран олборлоно хэмээн аль 2006 оноос эхлэн мэдэгдээд байсан оросууд их санасан газар есөн шөнө хоосон хононо гэгч л болох дэг.

Цөмийн шаар Монголд булшлахтай холбоотой элдэв дуулиан шуугиан газар авч байгаа энэ үед Монголоос уран олборлох “Дорнод Уран” компанийг чөдөрлөж буй “Хан ресурс”-ийн зарга холбогдох албаны хүмүүст харин аз болж байгаа гэнэ лээ.
Ж.Нямсүрэн