Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр энэ тухай хэвлэлийнхэнтэй уулзах үеэр хэлэхдээ “Хэрэг явдал 1998 оны аравдугаар сарын 2-нд үйлдэгдсэн байдаг. Гэвч өнөөг хүртэл хэрэгтэн олдоогүй, тиймээс Улсын ерөнхий прокурорт хандаж, хэргийн талаар мэдээлэл хийхийг хүссэн. Мэдээллээс үзэхэд, хэргийг мөрдөж буй ажлын хэсэгт тодорхой дэмжлэг хэрэгтэй юм байна гэдэг нь харагдсан. Мөн хэргийн мөрдөх үйл ажиллагааг эрчимжүүлэх шаардлагатайн зэрэгцээ ажлын уялдаа холбоо ч хэрэгтэй байгаа. Ажил хариуцаж буй хүмүүсээс мөн үр дүн асуух цаг болсон нь харагдаж байгаа” гэсэн юм.
Ямар ч байсан энэ хэргийг үйлдсэн гэмт этгээдийг олж тогтоох асуудал Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хэмжээнд хүрсэн нь олон нийтийн дунд “Хэргийг илрүүлэх талд төр хөдөлж эхэллээ” гэсэн горьдлогыг төрүүлэх болов.