Г.Эрдэнэбилэг Модун Шаньюд тоглоно

Хуучирсан мэдээ: 2011.09.13-нд нийтлэгдсэн

Г.Эрдэнэбилэг Модун Шаньюд тоглоно

Монголын тулгар төрийн 2220 жил, Улсын драмын эрдмийн театрын 80 жилийн
ойд зориулан бүтээж буй Б.Цогнэмэхийн “Тэнгэрийн хүү” түүхэн жүжиг
арваннэгдүгээр сард нээлтээ хийнэ. Жүжгийн найруулагчаар Н.Наранбаатар ажиллаж байгаа ба Монголын анхны төрт улсын хаан Модун Шаньюгийн тухай өгүүлэх жүжгийн гол дүрд буюу Модун Шаньюд жүжигчин  Г.Эрдэнэбилэг тоглохоор болжээ. Жүжигчин  Г.Эрдэнэбилэгийн хувьд “Кино код” шоуны “Ганган Төгс” уран сайхны киноны Ганган Төгсийн дүрийг бүтээхээр шалгараад байгаа билээ. “Тэнгэрийн хүү” түүхэн жүжгийн Модун Шаньюгийн хайртай хатан Шагэгийн дүрд жүжигчин Д.Ганцэцэг, бага хатан Шивагийн дүрд Ганчимэг нар тоглох аж. Харин Модуны аав Түмэн Шаньюгийн дүрийг Гавьяат жүжигчин Б.Жаргалсайхан, түүний хатан Могодын дүрийг Ардын жүжигчин Н.Сувд, бага хатан Шунхуйн дүрийг Гавьяат жүжигчин У.Уранчимэг нар бүтээх юм.

А.Зул
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж