NBA-ын шилдэг дасгалжуулагч Рик Аделман улирал дууссаны дараагаар “Хьюстон Рокетс” багтай тохиролцон гэрээгээ дуусгавар болж байсан. Түүнийг зодог тайлах талаар яригдаж байсан ч “Миннесота Тимбервулвес” баг дасгалжуулагчаараа ажиллуулахаар болжээ. Рик Аделман 23 жилийн өмнө ахлах дасгалжуулагчийн замналаа эхлүүлж, одоог хүртэл дөрвөн багийг удирдаж байсан. Багаа удирдах болгондоо аварга авах боломжтойд тооцогдох хэмжээнд хүртэл дэвшил гаргадаг байсан. Гэхдээ үеийнх нь дасгалжуулагчид болох Жерри Стоун, Фил Жэксон, Дон Нелсон нар зодог тайлснаар одоо түүний ээлж ирлээ гэх болж, үүнийг ч тодотгож байгаа мэт “Рокетс”-ийн дасгалжуулагчийн ажлаа хүлээлгэн өгсөн. Гэхдээ Кэвин Ловын твиттэр хуудсанд бичсэнээр тэд дасгалжуулагчтай болжээ. Энэ нь довтолгоог илүүд үздэг туршлагатай Рик Аделман болж таарсан юм. Гэрээ хийгдсэнийг албаны бус эх сурвалж “Ассошиатед Пресс” агентлагт мэдээлсэн байна. Довтлох дуртай залуусыг оноо авахыг урьтал болгодог эрхэм удирдсанаар залуу “Цөөвөр чононууд”-ыг амжилт хүлээж байгаа нь гарцаагүй боллоо. Кэвин Лов, Майкл Бийсли, Уэсли Жонсон гээд ирээдүйд тоглогчид байгаан дээр энэ жил Рики Рубиог багтаа авчирсан, мөн драфтаас Деррик Уилльямсыг авсан гээд энэ багт 2-3 жилийн дотор топ төвшинд эргээд гарах боломж харагдаж байгаа. Гол нь тэдэнд туршлага дутаж байсан. Одоо тэр туршлагыг нь Рик Аделман өгөх болно.
Score Studio