Ерөнхийлөгчийн ирээдүйн бэр

Хуучирсан мэдээ: 2011.09.13-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгчийн ирээдүйн бэр

“Хүүхэд насныхаа хөгжилтэй дурсамжаар өөрийгөө цэнэглэдэг” хэмээн ярих дуртай Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хаа очиж буянлаг, хүмүүнлэг үйлсээрээ үе үеийн төрийн тэргүүнүүдийг хол хаяж, ард түмнээс өндөр үнэлгээ аваад байгаа. Монголын хамгийн өнөр бүлийн тэргүүн тэрбээр гэргий Х.Болормаагийнхаа  санаачлагаар Хүүхэд асран хүмүүжүүлэх төвийн нэг ангийг даан авч эцэг, эхийн элбэрэл хайр, идээ хоол, өмсөх зүүх, сурч боловсрох бүхий л нөхцөлөөр хангадаг болоод багагүй хугацаа өнгөрч байна.

"Болор" сангийн тэдгээр хүүхдүүд эрхэм Ерөнхийлөгчийг Амбаа хэмээн авгайлдаг. Харин Эби ерөнхийлөгч өөрөө дөрвөн хүү, нэг охинтой. Одоо л охин төрөх байх гэсээр дөрвийн дөрвөн хүү тэвэрсэн хосууд хамаатныхаа айлаас охин өргөж авсан нь энэ жил Олон улсын дунд сургуулийн 11-р ангийг дүүргэж, оюутны ширээн суух болоод буй. Хувь төөргөөр учирсан мэт олон хөвгүүдийн дундах сувд мэт ганц охин нь эрхэм Ерөнхийлөгчтэй тун ч адилхан, дуулж хуурдах, шүлэг найраг уншихдаа гаргууд гэдэг. Эдний ууган хоёр хүү нь Америкт суралцдаг бөгөөд хоёр дахь хүү нь энэ зун нутагтаа наадаж, найз бүсгүйгээрээ олны нүдийг хужирласан юм. Угийн ихэрхүү зангүй, эцэг эхийнх нь хүмүүжлийн нөлөө гэлтэй эгэл даруухан охинтой хөтлөлцөн аав, ээж, дүү нартайгаа наадам үзсэн хүү нь буурь, намба заах нь аргагүй л төрийн тэргүүний хүүгийн шийр. Ерөнхийлөгч маань тун удахгүй хуримын зар дуулгах бололтой.

Зохиогчийн эрх: “Гранд” сэтгүүл.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж