2020 оны Зуны олимпийн наадамд өрсөлдөх зургаан хотын нэр өнгөрсөн долоо хоногт тодорсон билээ. 32 дахь удаагийн наадмыг зохион байгуулах хүсэлтээ Баку (Азербайжан), Доха (Катар), Стамбул (Турк), Мадрид (Испани), Ром (Итали), Токио (Япон) хотууд илгээсэн юм. Хотууд ирэх хоёр жилийн хугацаан техник, эдийн засгийн үндэслэл, бусад сурталчилгаагаа эрчимтэй хийснээр ОУОХ-ноос томилогдсон тусгай комисст шалгуулах болно. Үүний дараа 2013 оны есдүгээр сарын 7-нд Аргентиний Буэнос Аэрост болох ОУОХ-ны их чуулганаар Олимпийн нийслэл тодрох юм.
Эх сурвалж: www.olympic.mn