“48 цаг” наадмын бүртгэл үргэлжилж байна

Хуучирсан мэдээ: 2011.09.13-нд нийтлэгдсэн

“48 цаг” наадмын бүртгэл үргэлжилж байна

Монголд хоёр дахь удаагаа зохиогдож буй “48 цаг кино наадам“-д оролцогчдыг бүртгэж эхэллээ. Уг наадам есдүгээр сарын 16-24-ний өдрүүдэд болох юм. Наадамд киноны уран бүтээлчид төдийгүй кино сонирxдог хүн бүр нас, мэргэжил харгалзахгүй оролцож болох юм. Тиймээс оролцохыг хүссэн залуус энэ сарын 15-ны өдрийн 18.00 цагаас өмнө амжиж бүртгүүлэх ёстой аж. Харин тус наадмын техникийн зөвлөгөөн есдүгээр сарын 15-нд 10.00 цагт “Жүр үр” төвд болох бөгөөд 19.00 цагт оролцох багууд сугалаа сугалах ажээ.

Наадамд оролцох багууд киноныхоо төрөл зүйл, жанрийг сугалж зохион байгуулагчаас  өгсөн өгөгдлүүд, заавал хэлэх нэг өгүүлбэрийг киноны санааг илэрхийлэхдээ ашиглах ёстой юм. Найруулагч, продюссерүүд зохиолоо бичиж, жүжигчдээ сонгон, зураг авах газраа бэлтгэхээс эхлээд киногоо дэлгэцэнд гаргахад бэлэн болгох хүртэлх нөр их ажлыг ердөө 48 цаг буюу  бүтэн хоёр хоногийн дотор хийж гүйцэтгэхийн тулд ур уxаанаа шавхаж, нойр xоолоо хасан, тусгай дүрмийн дагуу  шинэ кино бүтээх юм. Энэ нь оролцогсдоос хүсэл зориг, тэсвэр тэвчээр, нэгдмэл санаа, сахилга бат, багийн нэгдэл, нэг нэгийгээ ойлгох  чадвар шаардах болно хэмээн зохион байгуулагчид онцолж байна. Энэ бүхэн киноны уран бүтээлчдэд зайлшгүй байх ёстой чанар билээ.  Тиймээс ч уран бүтээлчдээс жинхэнэ хурд, уран сэтгэмж шаарддагаараа онцлог юм. Түгээр зогсохгүй дэлxийн  103  хотын уран бүтээлчидтэй оюун ухаан, ур чадвараа сорин өрсөлдөх боломжийг энэ кино наадам олгодог билээ. Багууд есдүгээр сарын 18-нд 19.00 цагт бүтээлээ шүүгчдийн бүрэлдэхүүнд хүлээлгэн өгнө. Шүүгчид наадамд ирсэн  бүтээлтэй гурав хоногийн хугацаанд танилцан, шилдгийг шалгаруулж, есдүгээр сарын 22, 23-нд “Өргөө” кино театрт үзэгчдэд толилуулах юм. Харин шилдгийн шилдгүүд есдүгээр сарын 24-нд 17.00 цагт “Black Box” театрт шагналаа гардах болно.

“48 цаг-Монгол 2011” бэсрэг кино наадмаас шалгарсан бүтээлийг АНУ-д зохиогдох олон улсын наадамд оролцох эрхээр шагнах бөгөөд  энэ бүтээл нь 2012 онд 103 хотоос шалгарсан шилдэг кинонуудтай өрсөлдөх юм.

Олон улсын “48 цаг кино наадам”-ыг  Монгол улсад зохион байгуулах албан ёсны эрхийг АНУ-д ажиллаж амьдардаг, найруулагч Н.Цогтбаяр 2009 онд авсан юм. Наадмыг “Глоб Интернэшнл” ТББ, NTV телевиз, Жүр үр төв, Нийслэлийн соёл урлагийн газар хамтран зохион байгуулах бөгөөд хэрэв энэ талаар сонирхохыг хүсвэл, Ерөнхий зохион байгуулагч Н.Цогтбаяртай 99647260 дугаараар холбогдож болох юм. Мөн  324627, 324764, 99288924, 99170361, 99193327 утас болон 11-315326 факсаар харилцаж боломжтой юм.

 “48 цаг  Монгол 2011” бэсрэг кино наадмыг  дараах  хуваариар зохион байгуулна











     Огноо

    Цаг

    Арга хэмжээ

    Болох газар

  2011.09.13 

12:00

Наадмын Техникийн хурал

“Жүр үр” төв

  2011.9.15 

18.00

Бүртгэл дуусах

“Глоб  Интернэшнл” төрийн бус 
байгууллагын  оффис

  2011.9.16

19.00

Сугалаа сугалах

“Жүр Үр” төв


Багууд  2011.9.1
6-ны
оройны 19.00 цагаас 2011.9.18-ны оройны 19.00 цаг хүртэлх

48 цагийн хооронд  кино хийх

 

 2011.9.18

19.00

Багууд киногоо хүлээлгэн өгөх

“Жүр Үр” төв

 

 

Шүүгчид наадамд ирсэн бүтээлүүдийг гурав хоног үзэж
шалгаруулна.

 

 2011.9.22

10.00

Киноны үзлэг

“Өргөө” кинотеатрт

 2011.9.23

10.00

Киноны үзлэг

“Өргөө” кинотеатрт

 2011.9.24

17.00

Шагнал гардуулах ёслол

Black
Box
театрт

А.Зул

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж