“Форд” хэмнэлттэй машин бүтээв

Хуучирсан мэдээ: 2011.09.13-нд нийтлэгдсэн

“Форд” хэмнэлттэй машин бүтээв

Автомашин үйлдвэрлэлийн “Форд” компани дотоод шаталтын хөдөлгүүртэй, хамгийн хэмнэлттэй “Форд Фокус” загварын машинаа танилцуулав.

Түлш хэмнэх “Эконэтик” технологиор ажилладаг мотортой шинэ машин 100 километрт 2,8 литр шатахуун хэрэглэдэг байна. Энэ гайхалтай машин “Duratorq TDCi” дизель хөдөлгүүртэй, 106 морины хүчин чадалтай ажээ.

Үүний сацуу “Эконэтик” технологиор нэг литр болон 1,6 EcoBoost багтаамжтай, бензинээр ажилладаг хөдөлгүүр ч бүтээсэн байна.

Дизелийн хөдөлгүүрийг түлшний шаталтыг багасгах системээр тоноглож, моторын хөдлөх хэсгүүд хоорондын үрэлтийг багасгах талаар хэд хэдэн арга хэмжээ авчээ. Үүний сацуу хүчний агрегатыг хөргөх сайжруулсан системтэй болгосон байна.

Ирэх жилийн дундуур “Эконэтик” технологийг Европын “Фокус”-уудын талаас илүү хувьд, 2013 онд гуравны хоёр хувьд нэвтрүүлсэн байна гэж “Форд” компани мэдэгджээ.

“Монцамэ”
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж