Нийгмийн Даатгалын Үндэсний Зөвлөлөөс даатгуулагчийн тэтгэврийн даатгалын нэрийн дансны орлогод тооцох хүүгийн хэмжээг тогтоодог билээ. Энэ ажлын хүрээнд нэрийн дансны 2009, 2010 оны орлогод тооцох хүүгийн хэмжээг тогтоох тухай асуудлыг Үндэсний статистикийн хорооны саналыг үндэслэн боловсруулж, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн хурлаар хэлэлцэн баталсан байн. Ийнхүү Нийгмийн Даатгалын Үндэсний Зөвлөлөөс баталсаны дагуу тэтгэврийн даатгалын нэрийн дансны орлогод 2009 онд 29.8 хувь, 2010 онд 28.3 хувиар хүү тооцохоор болж байна. Даатгуулагчийн нэрийн данс дахь үлдэгдэлд дээрх хувиар хүү тооцсоноор ирээдүйд авах тэтгэврийн хэмжээ нэмэгдэх юм.
Т.Маша