Виктория Бекхэм өнгөрсөн долоо хоногт болсон Прадагийн загварын шоунд бяцхан охиноо дагуулан зочилжээ. 37 настай, дөрвөн хүүхдийн ээж тэрбээр Нью-Йоркийн загварын долоо хоногийн сүүлчийн өдөр бяцхан охиноо дагуулан Прада фирмийн 2012 оны загваруудыг сонирхсон байна. Хэдийгээр Виктория хамгаалагчийнхаа хамт загварын ордныг зорьсон ч папараццичдын дуранд хэдийнэ өртжээ. Виктория хар захтай, ягаан өнгийн богино даашинз, өндөр өсгийтэй хар гутлаар гангарсан бол охиндоо сувдан өнгөтэй цагаан даашинз сонгосон байлаа. Бяцхан Харперын үсэнд цагаан бантиктай үсний хавчаар зүүсэн нь түүнийг өхөөрдөм харагдуулж байлаа. Харин загварын шоу тараад тэрбээр охинтойгоо Бальтазар кафед хоолложээ.
Зургийг энд дарж үзнэ үү
А.Зул