Америкийн банк таван тэрбум ам.доллар хэмнэхийн тулд 30,000 ажилтнаа цомхотгох гэж байна. Тус банкны гүйцэтгэх захирал Нью-Йорк хотод болсон хөрөнгө оруулагчдын хурал дээр дээрх мэдэгдлийг хийжээ. Америкийн банк энэ жил 6,000 ажилтнаа халахаар төлөвлөж буйгаа өмнө нь бас мэдээлж байсан юм. Тус банкинд өнгөрсөн зургадугаар сарын байдлаар нийт 287,000 ажилтан ажилладаг гэсэн тооцоо гарч байжээ. Өнгөрсөн жил эхлүүлсэн бүтцийн өөрчлөлтийн эхний шат нь цомхотгол аж. Тус банк 30,000 ажилтнаа цомхотгосноор 2014 хүртэлх хугацаанд нийт 27 сая ам.долларын зардлын 18 хувь буюу таван саяыг хэмнэнэ гэж тооцоолжээ. Бүтцийн өөрчлөлтийн хоёр дахь шат ирэх аравдугаар сард эхлэх гэнэ. Банкны гүйцэтгэх захирал Брайн Мойнихан “Компани 24 сарын өмнөхөөс хавьгүй авсаархан боллоо” гэж ярьсан байна. Дээрх мэдэгдлийн дараа Америкийн банкны хувьцаа 1,3 хувиар өссөн гэнэ.
Н.Энх