​Есдүгээр сарын 11-ний үнэ

Хуучирсан мэдээ: 2011.09.13-нд нийтлэгдсэн

​Есдүгээр сарын 11-ний үнэ

“Аль Каида” бүлэглэлийн арван жилийн өмнө АНУ-д хийсэн алан хядах ажиллагааны хор хохирол нь уг бүлэглэлийн толгойлогч Осама Бин Ладений төсөөлж байснаас ч өргөн цар хүрээтэй болсон. Тухайн үед АНУ-ын Ерөнхийлөгч байсан бага Жорж Бушийн хариу үйлдлийн “ачаар” нь энэ хохирлын цар хүрээг өргөжиж, эцсийн дүндээ АНУ-ын мөрдөж ирсэн үндсэн зарчмуудыг бүдгэрүүлж, тус улсын эдийн засгийг доройтуулж, аюулгүй байдлыг нь сулруулсан юм.

Есдүгээр сарын 11-ний халдлагын дараахан хийсэн Афганистаны ажиллагааг тайлбарлаж болохоор байсан бол харин Иракийн ажиллагааг Жорж Буш холбон тайлбарлах гэж хичнээн оролдсон ч энэ нь алан хядах ажиллагаатай огт холбоогүй байлаа. Иракийн дайнд анхлан төлөвлөж байсан 60 тэрбум ам.доллараас хэд дахин их хөрөнгө зарцуулах болсон шалтгаан нь маш олон хариуцлагагүй шийдвэр, түүнийг дагалдсан гуйвуулсан баримт мэдээлэл байлаа.

Гурван жилийн өмнө би Линд Билмсийн хамтаар энэ дайны өртгийг бодож үзэхэд таван их наяд ам.доллар болж байсан. Үүнээс хойш энэ тоо өссөн байгаа. Учир нь, Иракийн дайнаас эргэн ирсэн дайчдын тал хувь нь ажлын чадвараа алдсаны нөхөн төлбөрийг авах эрхтэй. Мөн 600 мянган хүн өнөөг болтол Иракт авсан гэмтэл бэртлийн улмаас эмнэлгийн хяналтад байж эмчлүүлсээр байгаа. Ингээд бодоход бидний тооцоогоор 600-900 тэрбум ам.долларыг эргэн ирсэн дайчдын эмчилгээнд зарцуулж байна. Мөн Иракийн дайны улмаас сэтгэл санааны гүн хямралд орсоны улмаас амиа боомилох (сүүлийн жилд өдөрт 18 хүн амиа хорлож байна), гэр бүл салалтад өгч байгаа нийгмийн халамжийн мөнгийг бүрэн гаргах боломжгүй юм.

Үргэжлэлийг ЭНД дарж уншина уу.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж