Маргааш, нөгөөдөр буюу ердөө хоёр өдөр театрын тайзнаа үзэгчдийг хөгжөөх эл жүжгийг найруулагч Ч.Түвшин, Э.Батхүү нар найруулсан ба дүрүүдэд жүжигчин Г.Амгаланбаатар, С.Болд-Эрдэнэ, Д.Ганцэцэг, Д.Баттөмөр, Ардын жүжигчин Д.Мэндбаяр, жүжигчин М.Цолмонбаатар, Ц.Цэрэнболд, Н.Бадарч нар тогложээ. Сонирхуулахад, “Хайрын намар” жүжгийн тасалбар 10 мянган төгрөг бөгөөд УДЭТ-ын кассаар худалдаалж байгаа юм.
“Хайрын намар” тоглолтын хуваарийг толилуулъя.
Есдүгээр сарын 14-15-нд К.Людвиг “Гол дүрийн амрагууд” инээдмийн жүжиг
Есдүгээр сарын 16-18-нд Ч.Ганхуяг “Эхнэрээ зээлээч” инээдмийн жүжиг
Есдүгээр сарын 21-24-нд С.Жаргалсайхан ”Нууц амраг чинь болъё” орчин үеийн драмын жүжиг тус тус 20.00 цагт тоглох гэж байна.