Хөвгүүдэд 52 бөх барилдсанаас нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн бөх, Өлзийбаяр начны хүү, улсын шонхор Ө.Дүүрэнбаяр түрүүлж, “Аврагч” спортын хорооны Б.Серик, “Шонхор-Олимп” дээд сургуулийн бөх Х.Лувсаншарав нар удаалан алт, мөнгө, хүрэл медалийн эзэд боллоо.
17-18 насанд буюу залуучуудад 60 бөх барилдсанаас Булган аймгийн Сайхан сумын уугуул, Орхон аймгийн бөх Д.Алтангэрэл түрүүлж, Булган аймгийн бөх Б.Түмэндэмбэрэл, Увс аймгийн Тэс сумын харьяат Х.Оргилболд нар удаахь байрт шалгарав.
Багийн дүнгээр аймгийн начин Б.Батбаатар дасгалжуулагчтай "Шонхор-Олимп" дээд сургуулийн баг тэргүүлж, аймгийн арслан Ц.Шийрэв дасгалжуулагчтай Онцгой байдлын “Аврагч” спорт хороо, улсын заан Д.Бумбаяр дасгалжуулагтай "Алдартан" дэвжээ удаалсан юм.