Монголын баг тамирчид чөлөөт бөхийн төрөлд бүрэн бүрэлдэхүүнээрээ буюу эрэгтэй, эмэгтэй тус бүр долоон жинд нийт 14 бөх Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч А.Цэдэнсодном, шигшээ багийн дасгалжуулагч Б.Баяраа, Ц.Баярсайхан, З.Дүвчин, Т.Сүхбаатар нарын удирдлага дор зодоглоно. FILA буюу Олон улсын бөхийн төрлүүдийн нэгдсэн холбооны дүрмийн дагуу энэ удаагийн ДАШТ-д амжилттай барилдаж, жин тус бүрт медалийн төлөө барилдсан буюу эхний зургаан байрт шалгарсан бөхчүүдэд олимпийн эрх олгох юм. Тодруулбал, энэ удаагийн дэлхийн аваргаас эрэгтэйчүүдийн чөлөөт болон сонгомол бөхийн төрөлд тус бүр 42, эмэгтэй чөлөөт бөхийн төрөлд 24, нийт 108 бөхөд олимпийн эрх олгоно.
ДАШТ-д зодоглох бөхчүүд:
Эрэгтэй:
55 кг: Гавьяат тамирчин Б.Наранбаатар (Дэлхийн аваргын мөнгө, хүрэл медальт, “Универсиад”-ын аварга)
60 кг: ОУХМ Г.Мандахнаран (Азийн наадмын аварга)
66 кг: ОУХМ Б.Батзориг
74 кг: ОУХМ П.Өнөрбат
84 кг: ОУХМ П.Өсөхбаатар
96 кг: ОУХМ Н.Золбоо
120 кг: ОУХМ Ж.Чулуунбат
Эмэгтэй:
48 кг: Гавьяат тамирчин Ц.Энхжаргал (Дэлхийн аваргын хүрэл медальт, Азийн хошой аварга)
51 кг: ОУХМ Д.Отгонцэцэг
55 кг: ОУХМ Б.Номин-Эрдэнэ
59 кг: Гавьяат тамирчин Д.Нармандах (Дэлхийн аваргын хүрэл медальт)
63 кг: ОУХМ О.Насанбурмаа (Дэлхийн хүрэл медальт)
67 кг: ОУХМ Б.Оюунсүрэн
72 кг: ОУХМ Г.Наранчимэг (Азийн наадмын аварга)
ДАШТ-ий хуваарь:
Есдүгээр сарын 12: Сонгомол бөх – 55-66-96 кг
Есдүгээр сарын 13: Сонгомол бөх – 60-84-120 кг
Есдүгээр сарын 14: Сонгомол бөх – 74 кг, Чөлөөт бөх, эмэгтэй – 48-51 кг
Есдүгээр сарын 15: Чөлөөт бөх, эмэгтэй – 55-59-63 кг
Есдүгээр сарын 16: Чөлөөт бөх, эмэгтэй – 67-72 кг, Чөлөөт бөх, эрэгтэй – 55 кг
Есдүгээр сарын 17: Чөлөөт бөх, эрэгтэй – 60-84-96 кг
Есдүгээр сарын 18: Чөлөөт бөх, эрэгтэй – 66-74-120 кг