Осолдсон хүмүүст нисдэг тэргээр үйлчилжээ

Хуучирсан мэдээ: 2011.09.13-нд нийтлэгдсэн

Осолдсон хүмүүст нисдэг тэргээр үйлчилжээ

Улаанбаатар-Дарханы чиглэлийн авто замд буюу  52-ын давааны ойролцоо өнгөрсөн бямба гаригийн 16.30 цагийн үед зам тээврийн осол гарчээ. УНГ 49-27 дугаартай “X-Trail” маркийн бор саарал машин  УБН 67-41 дугаартай ачааны “Майти” машинтай мөргөлдсөний улмаас суудлын тэрэгний мотор нь цаашаа чихэгдэж, дотор нь сууж явсан дөрвөн эмэгтэй хүнд, хөнгөн гэмтжээ.

Ослын газар Төв аймгийн замын цагдаагийнхан болон  яаралтай түргэн тусламжийн эмч нар очиж, анхны тусламж үзүүлсэн байна. Ослын газар байсан иргэдийн хэлснээр осол болсон замын хоёр талд цагдаа нар хамгаалалтад гарч, Улаанбаатар-Дархан чиглэлд зорчиж байсан машиныг зогсоон, хэсэг хугацаанд замын хөдөлгөөнийг хаажээ. Ингээд хэсэг хугацааны дараа  “А jet aviation” гэсэн бичиг бүхий нисдэг тэрэг ослын газарт бууж, бэртэж гэмтсэн хүмүүсийг Улаанбаатарт хүргэж ирсэн байна. Эл нисдэг тэргээр ирсэн хүмүүс “Нисдэг тэргээр үйлчилдэг агаарын тээврийн компани байгаа юм. Та нар санаа зоволтгүй” гээд бэртсэн хүмүүст үйлчилснийг ойр хавийн зоригчид ярьжээ. Суудлын машинд зорчиж явсан зургаан хүний хоёр нь хүүхэд байсан ба тэдний бие хүнд байгаа гэнэ.

Видеог ЭНД дарж үзнэ үү.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж