Энэ удаагийн Дэлхийн цагдаагийн олимпод Монгол Улсаас анх удаагаа оролцсон бөгөөд нийт 16 хүний бүрэлдэхүүнтэй баг тамирчид оролцсоноос ЦЕГ-ын тусгай хэлтсийн ахлагч Бумандэлгэр овогтой Гэгээн тулааны урлагийн төрөлд мөнгөн медаль хүртэж, эх орныхоо нэрийг дэлхийн тавцанд гаргаад ирлээ. Тэрбээр 81 кг-ын жинд Оросын цагдаагийн тамирчинтай алтан медалийн төлөө өрсөлдсөн бөгөөд тэмцээний үеэр бокс, каратэгийн урлагийг ашигласан ажээ. Мөн буудлагын төрөлд Монголын тамирчид өндөр амжилт үзүүлсэн байна.
Энэ жил манай улсад Цагдаагийн байгууллагын 90 жилийн ой, Хууль зүйн яамны 100 жилийн ой тохиож байгаа бөгөөд Дэлхийн цагдаагийн олимпиос мөнгөн медалтай ирсэн нь Монгол Улсын цагдаагийн байгууллагад томоохон баярт үйл явдал тохиолдож байна. Б.Гэгээний тэмцээний бүх зардлыг “MCS Кока-Кола” компани ивээн тэтгэсэн бөгөөд түүнийг эх орондоо буцан ирсний дараахан уулзаж ярилцлага авч, сэтгэгдлийг нь асуухад сэтгэл ихэд өндөртэй байсан бөгөөд “М-СИ-ЭС Кока-Кола” компанид маш их талархаж баярлаж байгаагаа илэрхийлж, компанийн хамт олонд тэмцээний үеэр өмсч байсан өмсгөлөө өөрийн гарын үсэгтэй хамт дурсган өгөв.