Юнител групп нь 5 жилийнхээ ойн хүрээнд 5 хэрэглэгчдээ бүрэн тавилгатай байраар ээлжит бэлгээ барьж байгаа билээ. Ашиг орлогын төлөө бус хэрэглэгчдээ баярлуулах зорилготой “5 БАЙР 5 АЗТАН” сугалааны хамгийн эхний азтанаар Архангай аймгийн Эрдэнэбулган сумын харъяат иргэн Б.Цэнгэл тодорч сальхийг хагаллаа. Сая сугалаанаас аз нь гийсээр сюпер азтан болсон түүнд дахин баяр хүргэе. Харин та БҮРЭН ТАВИЛГАТАЙ БАЙР-ны 2 дахь азтан болоход бэлэн үү?
Тэгвэл 9 дүгээр сарын 18-нд МҮОНТ –ээр БҮРЭН ТАВИЛГАТАЙ БАЙР-ны 2 дахь хийморьтой азтанг орон даяар шууд тодруулах гэж байна.
Сугалаанд оролцож буй эрхэм хэрэглэгч нартаа азтан болох боломжийг ижил тэгш олгох үүднээс ердөө 1 сая сугалааг гаргаж байгаа билээ. Та уг сугалааны хүрээнд иж бүрэн тавилгатай байр хожихоос гаднагадна хязгааргүй интернэт багцтай IDEOS X5 гар утас, сүлжээндээ бүтэн жил үнэгүй ярих DOPIN гар утас, бүтэн жил сүлжээндээ хязгааргүй мессеж бичих эрхтэй WIND гар утас болон бүтэн жилийн интернэтийн эрхтэй Live модем зэрэг хонжворын эзэн болох боломжтой.
Та ердөө дансаа 2000 төгрөгийн картаар цэнэглэхэд хангалттай. Та цэнэглэлт бүртээ одоогийн барьж буй дугаараа хэдэн жил ашигласнаас хамааран 1-3 сугалаа авах эрхтэй.
Энэ бол Юнител группээс хэрэглэгч тандаа барьж буй 5 жилийн ойн ээлжит бэлэг юм.