
Маадайгийн хувьд “Next star” продакшнаа удирдаж, шинэ залуу уран бүтээлчдэд боломж олгохоор ажилсан ч төдийлөн амжилт гаргаагүй. Улмаар кино урлагт хүч үзэх гэж ханцуй шамлан зүтгэсэн ч гавиагүй. Телевизороор хааяахан түүний тоглосон цагний реклам цацагдаж буйг эс тооцвол бараг л нам жим байгаа ч тэрээр сүүлийн үед хуурай ах болох нэгэн бизнесментэй хамтарч, уул уурхайн салбарт бизнес эрхэлж байгаа гэнэ. Тиймээс залуусын цөсийг хөөргөж чаддаг авьяаслаг дуучид уран бүтээлийнхээ ажилд төдийлөн анхаарал хандуулж чадахгүй байгаа нь шинэ бизнестэйгээ танилцаж, ажлаа цэгцлэх гэсэнтэй нь холбоотой ажээ.
Г.Даша