Хохирогчдын дурсгалыг хүндэтгэв

Хуучирсан мэдээ: 2011.09.13-нд нийтлэгдсэн

Хохирогчдын дурсгалыг хүндэтгэв

Нью-Йорк хотноо 2001 оны есдүгээр сарын 11-ний аллагад амь үрэгдэсдийг дурсч, нэг минут чимээгүй гашуудах ёслол АНУ-ын зүүн эргийн цагаар 8:46-д буюу арван жилийн өмнө энэ цагт Дэлхийн худалдааны төвийн цамхгийг онгоц мөргөсөн  цагт эхэлжээ.

Жорж Буш ба Барак Обама эхнэрүүдийн хамт хүрхрээт усан сантай дурсгалын цогцолборт ирэн амь үрэгдэгсдийн нэр сийлсэн хүрэл самбарын дээр гар барьцгаав. “Арван жилийн дараа зан араншингийнхаа дагуу энэ бүгдийг туулан гарлаа гэж би хэлмээр байна” хэмээн Барак Обама NBC News-т мэдээлсэн байв. “Бид алдаа гаргасан. Зарим нэгэн зүйл нь хэрэгтэй байснаар хурдан хийгдэж чадсангүй. Гэхдээ бид “Аль-Каида”-тай тулаан хийж, манай үнэт зүйлс, зан чанараа хадгалж чадлаа” гэж тэр нэмж хэлсэн байна.

Жорж Буш бас л богино үг хэлж “Тэнгэр эцэг маань бидэнд тохиолдсон хүнд гарз, сэтгэлийн зовиурыг хөнгөлж өгөөч гэж би залбирч байна” хэмээн дайны үеэр үрэгдсэн цэргийнхний эхчүүдэд бичсэн Авраам Линкольны захидлаас иш татжээ.
Орон нутгийн цагаар арван жилийн өмнө Дэлхийн худалдааны төвийн Өмнөд цамхгийг террористуудын булаан эзэлсэн хоёр дахь онгоц мөргөсөн  9.03-т минутын чимээгүй хоёр дахь ёслолыг хийлээ. Амь үрэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэхээр ирсэн хамаатан садангууд нь микрофонд дөхөн очиж, тэдний нэрийг дурьдаж байлаа. Энэ ёслолын ажиллагааг Russia Today сувгаас бусад дэлхийн тэргүүлэх телевиз шууд дамжуулжээ.

Ш.Мягмар
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж