Томоохон хэмжээний террорист халдлага хийхээр бэлтгэж байсан хоёр исламистыг Берлины цагдаагийнхан барьсан тухай Berliner Morgenpost мэдээлжээ.
Ливан гаралтай 24 настай ХБНГУ-ын иргэн ба Газын зурвасын 28 настай цагаач хоёр тэсрэх төхөөрөмж бэлтгэх химийн бодис ба техникийн эд зүйл ихээр худалдан авч байгаад сэжиглэгдэж эхэлсэн байна. Тэдний тухай мэдээллийг Берлин болон Баден-Вюртембергийн компаниуд өгсөн байжээ. Тэдний баривчилж, мөрдөн байцаалтын ажиллагаа хоёр сар явагдсан байна. Тэдний амьдарч байсан районд нэгжлэг хийжээ.
Ш.Мягмар