“Намрын ногоон өдрүүд-2011” болно

Хуучирсан мэдээ: 2011.09.12-нд нийтлэгдсэн

“Намрын ногоон өдрүүд-2011” болно

Монгол Улсын хүнсний хангамжийг сайжруулах, иргэдийг эрүүл, аюулгүй хүнсээр хангах, хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлын төвшинг дээшлүүлэх, үндэсний үйлдвэрлэгчид, малчид, тариаланчдаа дэмжих, хэрэглэгч, худалдагч хоёрыг холбох үүднээс  Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын уламжлалт “Намрын ногоон өдрүүд-2011” нэгдсэн арга хэмжээг 2011 оны есдүгээр дүгээр сарын 24-30-ны өдөр зохион байгуулах гэж байна. Энэхүү арга хэмжээний үеэр “Эрүүл хүнс”, “Алтан намар”, “Шилмэл мал”  сэдэвт үзэсгэлэн худалдаа гарах юм байна.

 “Намрын ногоон өдрүүд-2011” нэгдсэн арга хэмжээний ерөнхий хөтөлбөрийг хүргэж байна.

Есдүгээр сарын 24-30   

           “ЭРҮҮЛ ХҮНС 2011”  ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА

  • Үндэсний үйлдвэрийн хүнсний бүтээгдэхүүнийг хямд үнээр худалдаалах
  • Байгальд халгүй технологиор үйлдвэрлэсэн органик бүтээгдэхүүнийн сурталчилгаа 
  • Хүнсний аюулгүй байдлын талаархи мэдээлэл, зөвлөгөө, сурталчилгаа  
  • Бэлчээрийн монгол малын махны онцлог, шинж чанарын амталгаат өдөрлөг                                                                   
“АЛТАН НАМАР 2011” ШИНЭ УРГАЦЫН БАЯР

  • Эх орны хөрсөнд тарьж ургуулсан шинэ ургацын худалдаа
  • Төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэнийн стандарт, чанар  борлуулалтад хяналт тавих лавлагаа лабораторийн ажиллагаа  
  • Хүлэмж, хүлэмжийн таримлын үзэсгэлэн 
  • Төмс, хүнсний ногоо, үр үйлдвэрлэл, таримал болон байгалийн жимс, жимсгэнэ, суулгац,  чимэглэлийн ургамал, тасалгааны цэцэг, эмийн ургамлын үзэсгэлэн

 “ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭРЛЭЛ 2011” ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА

  • Жижиг дунд үйлдвэрлэлийн  тоног төхөөрөмжийн үзэсгэлэн
  • Хоршоолсон хөдөлмөрийн бүтээлийн танилцуулга


Есдүгээр сарын 24-28

         “ШИЛМЭЛ МАЛ 2011” ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА

  • Монголд үржүүлж байгаа арвин ашиг шимт үүлдэр, омгийн малын үзэсгэлэн
  • Малын тэжээл үйлдвэрлэл, хадлан тэжээл бэлтгэх шилдэг технологи, жижиг оврын тоног төхөөрөмжийн үзэсгэлэн 
  • Малын үржлийн ажилд хэрэглэж байгаа биотехнологийн дэвшилтэд арга технологийн үзэсгэлэн 
  • Арвин ашиг шимт хээлтүүлэгч малын гүн хөлдөөсөн үр хөврөл, үрийн ашиглалт, үр дүнгийн талаарх үзэсгэлэн 
  • Мал эмнэлгийн эм, багаж төхөөрөмж, шинэ техник технологийн үзэсгэлэн

Есдүгээр сарын 24-30

        “АЛТАН НАМАР” ХӨГЖМИЙН НААДАМ
 

  • “Намар цаг” дууны  уралдааны 1-р шат /Төв тайз/
  • “Алтан намар-2011” хөгжмийн наадмын нээлт /Улсын филармоний концертын танхимд/  
  • “Алтан намар” хөгжмийн наадмын Үндэсний хөгжимд зориулсан бүтээлүүдийн тоглолт  /УДБЭТ-т/ 
  • “Алтан намар-2011” хөгжмийн наадмын үргэлжлэл  /Улсын филармоний концертын танхимд/  
  • “Намар цаг” дууны  уралдааны 1-р шатны үргэлжлэл /Төв тайз/ 
  • “Алтан намар” хөгжмийн наадам /Төв тайз/ 
  • “Намар цаг” дууны улсын уралдааны төгсгөлийн шат /Монголын хүүхдийн ордонд/ 
  • “Алтан намар” хөгжмийн наадмын хаалтын ажиллагаа /Төв тайз/     

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж