
“Намрын ногоон өдрүүд-2011” нэгдсэн арга хэмжээний ерөнхий хөтөлбөрийг хүргэж байна.
Есдүгээр сарын 24-30
“ЭРҮҮЛ ХҮНС 2011” ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА
- Үндэсний үйлдвэрийн хүнсний бүтээгдэхүүнийг хямд үнээр худалдаалах
- Байгальд халгүй технологиор үйлдвэрлэсэн органик бүтээгдэхүүнийн сурталчилгаа
- Хүнсний аюулгүй байдлын талаархи мэдээлэл, зөвлөгөө, сурталчилгаа
- Бэлчээрийн монгол малын махны онцлог, шинж чанарын амталгаат өдөрлөг
“АЛТАН НАМАР 2011” ШИНЭ УРГАЦЫН БАЯР
- Эх орны хөрсөнд тарьж ургуулсан шинэ ургацын худалдаа
- Төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэнийн стандарт, чанар борлуулалтад хяналт тавих лавлагаа лабораторийн ажиллагаа
- Хүлэмж, хүлэмжийн таримлын үзэсгэлэн
- Төмс, хүнсний ногоо, үр үйлдвэрлэл, таримал болон байгалийн жимс, жимсгэнэ, суулгац, чимэглэлийн ургамал, тасалгааны цэцэг, эмийн ургамлын үзэсгэлэн
“ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭРЛЭЛ 2011” ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА
- Жижиг дунд үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн үзэсгэлэн
- Хоршоолсон хөдөлмөрийн бүтээлийн танилцуулга
Есдүгээр сарын 24-28
“ШИЛМЭЛ МАЛ 2011” ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА
- Монголд үржүүлж байгаа арвин ашиг шимт үүлдэр, омгийн малын үзэсгэлэн
- Малын тэжээл үйлдвэрлэл, хадлан тэжээл бэлтгэх шилдэг технологи, жижиг оврын тоног төхөөрөмжийн үзэсгэлэн
- Малын үржлийн ажилд хэрэглэж байгаа биотехнологийн дэвшилтэд арга технологийн үзэсгэлэн
- Арвин ашиг шимт хээлтүүлэгч малын гүн хөлдөөсөн үр хөврөл, үрийн ашиглалт, үр дүнгийн талаарх үзэсгэлэн
- Мал эмнэлгийн эм, багаж төхөөрөмж, шинэ техник технологийн үзэсгэлэн
Есдүгээр сарын 24-30
“АЛТАН НАМАР” ХӨГЖМИЙН НААДАМ
- “Намар цаг” дууны уралдааны 1-р шат /Төв тайз/
- “Алтан намар-2011” хөгжмийн наадмын нээлт /Улсын филармоний концертын танхимд/
- “Алтан намар” хөгжмийн наадмын Үндэсний хөгжимд зориулсан бүтээлүүдийн тоглолт /УДБЭТ-т/
- “Алтан намар-2011” хөгжмийн наадмын үргэлжлэл /Улсын филармоний концертын танхимд/
- “Намар цаг” дууны уралдааны 1-р шатны үргэлжлэл /Төв тайз/
- “Алтан намар” хөгжмийн наадам /Төв тайз/
- “Намар цаг” дууны улсын уралдааны төгсгөлийн шат /Монголын хүүхдийн ордонд/
- “Алтан намар” хөгжмийн наадмын хаалтын ажиллагаа /Төв тайз/