Уурхайчдад хаягласан ном хэвлэгдлээ

Хуучирсан мэдээ: 2011.09.12-нд нийтлэгдсэн

Уурхайчдад хаягласан ном хэвлэгдлээ

Ашигт малтмалын газрын Нүүрс, судалгааны хэлтсийн  Нүүрсний туршилт судалгааны төв лабораторийн ахлах шинжээч, доктор Ж.Нарангэрэлийн бичсэн “Нүүрсний хими,
технологийн
үндэс” шинэ ном хэвлэгдэн гарлаа. Энэ номонд нүүрсний гарал
үүсэл, төрөл, петрограф, бүтэц, найрлага, физик, химийн шинж чанар, анхан шатны хэрэглээ, гүнзгий
боловсруулалтын технолог
иуд
коксжуулалт, хийжүүлэлт, шингэрүүлэлтийн талаарх орчин үеийн шинжлэх ухааны үндсэн мэдлэг, ойлголтуудыг хамруулан оруулжээ. Түүнчлэн уг
ном нь н
үүрс ба түүний бүрдэл хэсгүүдийн химийн шинжилгээний ерөнхий зарчим, аргачлал, чулуун нүүрсний орчин үеийн ангилал, дэлхийн нүүрсний нөөц, тархалтын байдал, нүүрсний олборлолт, худалдааны хэмжээ, нүүрсний ашиглалтаас
байгаль ор
чинд үзүүлэх сөрөг нөлөөллүүдийн талаарх мэдээллийг багтаасан байна. Энэ ном нь эрдэм шинжилгээний байгууллага, их дээд сургуульд нүүрсний
чиглэлээр ажилладаг эрдэмтэн судлаачид, багш, оюутнууд м
өн түүнчлэн нүүрсний
ашиглалт, боловсруулалтын б
үхий л салбарт ажилладаг инженер, технологич, мэргэжилтнүүдэд
зориулагджээ.

Ж.ГЭГ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж