Ашигт малтмалын газрын Нүүрс, судалгааны хэлтсийн Нүүрсний туршилт судалгааны төв лабораторийн ахлах шинжээч, доктор Ж.Нарангэрэлийн бичсэн “Нүүрсний хими,
технологийн үндэс” шинэ ном хэвлэгдэн гарлаа. Энэ номонд нүүрсний гарал
үүсэл, төрөл, петрограф, бүтэц, найрлага, физик, химийн шинж чанар, анхан шатны хэрэглээ, гүнзгий
боловсруулалтын технологиуд
коксжуулалт, хийжүүлэлт, шингэрүүлэлтийн талаарх орчин үеийн шинжлэх ухааны үндсэн мэдлэг, ойлголтуудыг хамруулан оруулжээ. Түүнчлэн уг
ном нь нүүрс ба түүний бүрдэл хэсгүүдийн химийн шинжилгээний ерөнхий зарчим, аргачлал, чулуун нүүрсний орчин үеийн ангилал, дэлхийн нүүрсний нөөц, тархалтын байдал, нүүрсний олборлолт, худалдааны хэмжээ, нүүрсний ашиглалтаас
байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллүүдийн талаарх мэдээллийг багтаасан байна. Энэ ном нь эрдэм шинжилгээний байгууллага, их дээд сургуульд нүүрсний
чиглэлээр ажилладаг эрдэмтэн судлаачид, багш, оюутнууд мөн түүнчлэн нүүрсний
ашиглалт, боловсруулалтын бүхий л салбарт ажилладаг инженер, технологич, мэргэжилтнүүдэд
зориулагджээ.

Ж.ГЭГ